Tuesday, October 18, 2011

Олон зүрхтэй...


Би их олон зүрхтэй
Моддын мөчир шиг, магадгүй навчис шиг
Нэрийг нь ч мэдэхгүй гоо охидын зөрж өнгөрөх салхинд
Нэг нэгээр нь навчин зүрхээ гээдэг
 Тэгээд ч  миний олон зүрх дуусахгүй
Тийм гоёмсог охидод дурлахаа би болихгүй
Мөнх биш зуурхан л саатах орчлон хойно
Мөчрөн зүрхээ ч хэн нэгэнд өгөхөөс би буцахгүй
Гэхдээ л би чин зүрхээ чамаасаа бусдад өгөхгүй
Ганц ч мөчиргүй байсан чинийхээ төлөө л ургана
Навчис нь намрын салхитай  янаглаж одсон ч хаврыг хүлээдэг мод шиг
Насан туршдаа үлдсэн ганц зүрх минь чиний төлөө цохилно
Би их олон зүрхтэй
Моддын мөчир шиг, магадгүй навчис шиг
Тэгэхдээ би ганцхан зүрхтэй, чин сэтгэлтэй
Тэнгэрийн дор мөчиргүй мод ургаж байвал хайрт минь
Миний ганц зүрх гэж бодоорой
Бусдыг нь би аль хэдийнэ гээчихсэн
















No comments:

Post a Comment