Thursday, October 20, 2011

Санасанаараа...

Санасанаараа л солгой ч гэсэн дуулж
Санаа алдахдаа хөгийг нь нотлох дуртай
Салхинд навч адил хийсч одоод
Салхивч чихрах шиг хашгирах сонирхолтой
Шар айрагны том шилэн аягыг
Шалан дээр хага шидэж орхиод
Шалдан хүүхний зураг ширтэж
Шарталтын тухай мартах хүсэлтэй
Ганцаараа л дурласан юм шиг шаналж
Ганхирахгүй гэж шүлэг тэрлэх өвчтэй
 Харь гарагаас зочилсон гийчин шиг
Хачин амьдралаас залхах болоогүй
Тийм хүн орчлонд ганц л байна
Тэр нь....


1 comment: