Monday, February 13, 2012

Хүсэл













Чиний хүсэл минийхээс огт өөр
Чимээгүй, аглагт сууж
Магадгүй даянч болж
Чамд хэлсэн хайртай гэдэг үгсийг минь
Үнэн эсэхийг мэдэхийн тулд
Үргэлж бодлогоширч, санаа алдаж
Хааяа сэтгэлийнхээ гүнээс дүрийг минь  хайж олоод
Хайртай гэдэг үгийг минь үнэн эсэхийг асуух биз
Чиний хүсэл минийхээс огт өөр
Чамд хайртай гэдэгт минь итгэдэг хэрнээ
Чи минийх биш, минийх байгаагүй
Миний хүсэл чинийхээс огт өөр
Маргааш, нөгөөдөр, магадгүй олон жилийн турш
 Гоо үзэсгэлэнг чинь биширч
Хэзээ ч юм бэ инээмсэглэж авахуулсан
Хээнцэр хувцастай зүргийг чинь ширтэж
Надад хайртай гэдэг чинь бат итгээд
 Ирэх өдрийг чинь хүлээдэг
Миний хүсэл чинийхээс огт өөр
Мэдэхгүй юм даа  чамд ийм их хайртай мөртлөө
Би чинийх биш, чинийх байгаагүй
Бид хоёрын хүсэл өгт оор 











1 comment: